| | USD/MNT 0₮

Засгийн газар 14.00 цагаас хуралдаж, хөл хорих асуудлыг шийднэ

Засгийн газар 14.00 цагаас ээлжит бусаар хуралдаж, хөл хорих асуудлыг хэлэлцэхээр болжээ. Өчигдөр хэлэлцээд шийдэлд хүрээгүй бөгөөд өнөөдөр УОК хуралдаж шийдвэрээ гаргасан байна. Харин гаргасан шийдвэрээ Засгийн газарт танилцуулах юм. Сүүлийн үед халдварын тохилдол огцом нэмэгдэж, халдвараар нас барсан хүний тоо 18-д хүрсэн. Тиймээс мэргэжлийн байгууллагууд яаралтай хатуу хөл хорио тогтоож, халдварыг хумих шаардлагатай гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлсэн байгаа бөгөөд засгаас хөл хорихыг дэмжсэн.

Харин өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргах бөгөөд 14 хоног уу, 21 хоног хөл хорих уу гэдгээ эцэслэн шийдвэрлэнэ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ. 

Засгийн газар 14.00 цагаас хуралдаж, хөл хорих асуудлыг шийднэ
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.