| | USD/MNT 0₮
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тодруулбал, Шүүхийн тухай хуульд заасны дагуу ШЕЗ-ийн шүүгчийн хараат бус шүүгч бус таван гишүүн Шүүхийн сахилгын хорооны таван гишүүнийг сонгох ажлын хэсэг дээрх байнгын хорооноос байгуулагдаж өчигдөр хуралдсан билээ.
УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт "Шүүхийн тухай хууль энэ оны нэгдүгээр сард батлагдаж, гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулиар шүүгч нарыг хариуцлагатай ажиллуулахаар баталсан байгаа. Иргэдээ шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх, шүүгчийг хэнээс ч хараат бус ажиллуулах, зөвхөн хуульд захирагдаж ажиллах, шүүгч нар алдаа гаргасан бол зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Хууль сайн хэрэгжиж эхнээсээ эерэг үр дүн гарч байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээр шүүгчид дундаасаа ерөнхий шүүгчээ томилдог болно.
Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Шүүгчийн сахилгын хороог байгуулах ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байна. Ажлын хэсэг 11 гишүүнтэй.
Харин сонгон шалгаруулалтад хүсэлт гаргаж материалаа ирүүлсэн 59 хүн байна. Эдгээр хүнээс ШЕЗ-д нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн 31, ШСХ-нд нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн 28 хүн байсан. Нэг хүн сонгон шалгаруулалтад оруулахаар татгалзсан. Хоёр хүний материал дутуу байснаас бүртгэхээс татгалзсан.
ШСХ-нд гурван хүн шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.
Нэр дэвшигчид, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нийтдээ 29 хүн байгаа. Үүнд Арилдийпүрэв, Баасанжав, Батболд, Баян-Очир, Болдбаатар, Даваажав, Жамъяндагва, Жаргалбаатар, Зүмбэрэллхам, Мөнхдөл, Мөнгөнцэцэг, Мягмарнар, Наранбат, Отгончимэг, Улаанбаатар, Цэндсүрэн, Энхмэнд гэсэн хүмүүс хүсэлт гаргасныг бүртгэгсэн.
Харин Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчид нийтдээ 25 хүн байна. Нэр дэвшигч нарыг сонгон шалгаруулахдаа Ажлын хэсэг хуудуугүй ёсзүйтэй, шударгаар нэр цэвэр ажиллахаар баталгаанд гарын үсэг зурсан байгаа. Мөн нэр дэвшигчтэй холбоотой мэдээллийг Ажлын хэсэгт ирүүлж болно" гэв.
Шүүхийн тухай хууль энэ оны нэгдүгээр сард батлагдаж, гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулиар шүүгч нарыг хариуцлагатай ажиллуулахаар баталсан байгаа. Иргэдээ шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх, шүүгчийг хэнээс ч хараат бус ажиллуулах, зөвхөн хуульд захирагдаж ажиллах, шүүгч нар алдаа гаргасан бол зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Хууль сайн хэрэгжиж эхнээсээ эерэг үр дүн гарч байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээр шүүгчид дундаасаа ерөнхий шүүгчээ томилдог болно.