| | USD/MNT 0₮

Ц.Туваан:Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг олон нийтийн сүлжээгээр муулах ажлыг сайн хийлгэж байна, өөр муулах ажил алга уу

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэж байна.

АН-ын гишүүн Ц.Туваан "Үндсэн хууль зөрчих асуудлаар цэц дээр маргаан үүсгэж байна. УИХ-аас батлаад өгсөн Ерөнхийлөгчийн тухай хуульд өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг өрсөлдүүлж болохгүй гэсэн заалт байхгүй байна гэсэн өргөдөл бичээд өгөхөөр тэрэн дээр маргаан үүссэнийг гайхаж байна. Яах юм Цэц түүн дээр нь заалт нэмэх юмуу. Үүгээр маргаан үүсгэснийг гайхаж байна. 

Цэцийн хоёр гишүүн байхад нэгийг нь оруулаад нөгөөг нь үлдээдэг нь ямар учиртай юм. Хуулийн өмнө эрх тэгш байх байдал хаачив. АН-ыг дэмжсэн шийдвэр гаргасан хүнийг явуулчихдаг нь хууль, дүрэм, эрх тэгш байдалд нийцэж байгаа юмуу. Энэ хүн гомдол гаргавал яах вэ, 

Сүүлийн үед хууль бус байдал хэт олуулаа хүч түрэх, хуулийн дээр нам гардаг байдал арай ч дэндэж байна. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр муулах ажлыг хийж, хийлгэж байна. Өөр муулах юм зөндөө байна. Ард түмний амьдрал, эдийн засаг, ковид юу болов. Одоо яах гэж байгаа юм, бөхөөр бол хоёр гар хөлийг нь хүлж байгаад барилдах гээд байгаа юмуу. Эсвэл бүр өрсөлдүүлэхгүй гээд байгаа юм. Хэн ч нэр дэвшиж болох ардчилсан улс. Хэн  дайраад хэмлээд байгааг мэдэж байгаа шүү" гэлээ. 

Сүүлийн үед хууль бус байдал хэт олуулаа хүч түрэх, хуулийн дээр нам гардаг байдал арай ч дэндэж байна. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр муулах ажлыг хийж, хийлгэж байна. Өөр муулах юм зөндөө байна. Ард түмний амьдрал, эдийн засаг, ковид юу болов. Одоо яах гэж байгаа юм, бөхөөр бол хоёр гар хөлийг нь хүлж байгаад барилдах гээд байгаа юмуу. Эсвэл бүр өрсөлдүүлэхгүй гээд байгаа юм. Хэн ч нэр дэвшиж болох ардчилсан улс. Хэн дайраад хэмлээд байгааг мэдэж байгаа шүү"
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.