| | USD/MNT 0₮

Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоогийн PCR шинжилгээний хариу гаралгүй ЗУРГАА хонолоо

Халдвартын улаан бүс рүү чөлөөтэй орж гардаг дабль стандарттай Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоотой холбоотой дахин нэг таагүй мэдээлэл цахим орчинд түгж эхэллээ. Учир нь түүний PCR шинжилгээний хариу одоог хүртэл гараагүй байгаа юм. Тухайлбал, ХӨСҮТ-ийн “улаан бүс” рүү нэвтэрч, улмаар шууд гадагшаа гарсан тэрбээр дөрөвдүгээр сарын 02-нд PCR шинжилгээ өгсөн байгаа юм. Гэтэл 24 цагийн дотор хариу нь гарах ёстой шинжилгээ өнөөдрийг хүртэл гараагүй байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Тэр ч бүү хэл хамгийн эхний шатлал болох шинжилгээний бүртгэл ч явагдаагүй байгаад учир оршино.

Үүнтэй холбогдуулан Ч.Ичинхороо коронавирусийн халдвар авсан байх магадлалтай, учир нь халдвар авсан хүмүүсийн хариу ийнхүү уддаг хэмээн иргэд хардаж байна.

Үүгээр ч зогсохгүй эхнэр нь 10 орчим хоног тусгаарлагдсан тул эхнэртэйгээ уулзалгүй явж байна гэсэн Шадар сайд С.Амарсайханы үг худлаа болох нь нотлогдсон юм. Тодруулбал, И.Ичинхорлоо гуравдугаар сарын 26-нд Налайхын Эрүүл мэндийн төв орж вакцинд хамрагдсан нь нотлогджээ. Ийнхүү үг, үйлдэл нь зөрдөг Шадар сайдын гэр бүлээс болж халдвар цааш тархаж байхыг ч үгүйсгэхгүй.

Халдвартын улаан бүс рүү чөлөөтэй орж гардаг дабль стандарттай Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоотой холбоотой дахин нэг таагүй мэдээлэл цахим орчинд түгж эхэллээ. Учир нь түүний PCR шинжилгээний хариу одоог хүртэл гараагүй байгаа юм. Тухайлбал, ХӨСҮТ-ийн “улаан бүс” рүү нэвтэрч, улмаар шууд гадагшаа гарсан тэрбээр дөрөвдүгээр сарын 02-нд PCR шинжилгээ өгсөн байгаа юм. Гэтэл 24 цагийн дотор хариу нь гарах ёстой шинжилгээ өнөөдрийг хүртэл гараагүй байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Тэр ч бүү хэл хамгийн эхний шатлал болох шинжилгээний бүртгэл ч явагдаагүй байгаад учир оршино.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.