| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж:ҮХЦ-ийн гишүүн Д.Солонгоо У.Хүрэлсүх даргын төлөө явж байгаа учраас танай намынхан авч үлдэж байна

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.4.8/ 10.00 цагт эхэллээ. Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хоригтой холбоотой УИХ-ын гишүүд үг асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Шуудхан хэлэхэд, бүтэн нэг жил 4 сар солиогүй ҮХЦ-ийн гишүүнийг хоёр гуравхан өдөр сольж байгаа нь цэвэр Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх боломжтой гэх шийдвэрийг гаргасан Цогтоо нарын гишүүд гаргасны дуу сольж байгаа юм. Байнгын хорооны дүгнэлт дотор нэг зүйл байна. Цэцийн гишүүд 10 болох гээд байна. Аливаа хурлын тогтоол шийдвэр Ерөнхийлөгчийн хориг дууссаны дараа албажиж хэрэгждэг. Гэтэл аль хэдийн Эрдэнэбулган гэж хүн очоод ажиллаж байгаа. Таван өдөр байсан ч ҮХЦ 10 хүнтэй болсон. 

Та нар тэнд Цогтоо гишүүнийг үлдээчихвэл 10 болно гэж тайлбарладаг. Өнөөдөр болохоор Цогтоо гишүүнийг чөлөөлөөгүй байхад Эрдэнэбулган гишүүн очоод ажиллаж байгааг юу гэж ойлгох юм. Битгий өөрсдөдөө тааруулж хуулиа тайлбарлаж бай. 

Байнгын хороон дээр санал хураагүй 2 дугаар заалт их хурал дээр шууд орж ирсэн. Энэ бол Дэгийн тухай хуулийг зөрчсөн. УИХ-ын дарга, гишүүн С.Бямбацогт нараас тодорхой асууя та нар зөрчилдөж эхэлнэ, удахгүй. Тэр үед энэ шийдвэр чинь Занданшатар дарга таны албан тушаалтай яригдах зүйл болох уу. Тун удахгүй асуудал болно.

Д.Солонгоо гишүүн бол Хүрэлсүхийн төлөө 42 дугаар тойрог дээр сонгуулийг нь хойшлуулж өгч байсан. Дээрээс нь дарга Хүрэлсүхийн төлөө явж Баттулгыг дэвшүүлэхгүй төлөө явж байгаа шүү. Тиймээс манай нам авч үлдэж байгаа юм. Цогтоо гишүүн бол Баттулгыг дэвшүүлэх боломжтой юмаа гэсэн шийдвэр гаргасан тул хөөж явуулж байгаа юмаа гэдгээ тодорхой хэлчихээч" гэв. 

Д.Солонгоо гишүүн бол Хүрэлсүхийн төлөө 42 дугаар тойрог дээр сонгуулийг нь хойшлуулж өгч байсан. Дээрээс нь дарга Хүрэлсүхийн төлөө явж Баттулгыг дэвшүүлэхгүй төлөө явж байгаа шүү. Тиймээс манай нам авч үлдэж байгаа юм. Цогтоо гишүүн бол Баттулгыг дэвшүүлэх боломжтой юмаа гэсэн шийдвэр гаргасан тул хөөж явуулж байгаа юмаа гэдгээ тодорхой хэлчихээч.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.