| | USD/MNT 0₮

60-аас дээш насны хүмүүсийг гэрийн хорионд байлгах саналыг ЭМЯ-наас гаргажээ

Коронавируст халдварт өвчин өндөр настангууд их өртөж улмаар 50-иас дээш насныхан хүндээр өвчилж, харамсалтайгаар нас бараад байна. Өнөөдрийн байдлаар 17 хүн коронавирусийн халдвараар нас барсан түүнийг дагалдах ужиг хуучнаар өвчнөөр мөн халдвар тусаад эдгэрсэн ч нас барсан дөрвөн хүн байгаа юм.

Тиймээс өндөр настай хүмүүсийг гэрт хорих саналыг ЭМЯ-наас гаргажээ. Тодруулбал,  60 буюу түүнээс дээш насны хүмүүсийг гэрийн хөл хорионд оруулах, гэрээсээ ажиллах боломжоор хангах, нийгмийн халамж үзүүлэх /хүнсний тусламж гэх мэт/, мөн дархлаажуулалтад эрчимтэй хамруулах саналыг гаргажээ.

60-аас дээш насны хүмүүсийг гэрийн хорионд байлгах саналыг ЭМЯ-наас гаргажээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.