| | USD/MNT 0₮

Л.Баттөр:Ковидын эсрэг вакцин урагт ямар нөлөө үзүүлэхийг бүрэн судлаагүй байна

Коронавирусээс урьдчилан сэргийлж хамгаалах вакциныг жирэмслэх төлөвлөгөөтөй байгаа хүмүүс хийлгэж болохгүй гэсэн заалт байгаа юм билээ. Хэрвээ вакцин тариулсан бол хэдэн сар жирэмслэхийг хориглоно гэсэн үг юм. Учир нь вакцины урагт үзүүлэх гаж нөлөөг олон улсад судлаагүй байгаа юм билээ. Тиймээс эмэгтэйчүүдийг энэ асуудалд болгоомжтой нухацтай хандахыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэвч энэ жил жирэмслэх төлөвлөгөөтэй байсан эмэгтэйчүүд мэдэлгүй вакцинаа хийлгэсэн гэх. Энэ мэдээллийг вакцин хийхээс өмнө олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, анхааруулга өгөхгүй яасан юм бэ гэсэн шүүмжлэл байна.

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Ковидын эсрэг вакцин урагт ямар нөлөө үзүүлэхийг бүрэн судлаагүй байна. Мэдээлэл нь одоогоор хязгаарлагдмал хүрээнд байна. Амьтан дээр туршилт хийсэн юм билээ. Урагт яг ингэж нөлөөлөөд ийм гаж нөлөөлөл үзүүллээ гэж хэлэх баримт одоогоор алга. Вакцин хийж эхлээд 10 сар ч болоогүй учраас зарим нэг мэдээлэл тодорхойгүй байна шүү.

Жирэмслэсэн үедээ вакцин хийлгэсэн бол эмчийнхээ хяналтаа үргэлжлүүл гэж зөвлөсөн. Жирэмсэн эмэгтэйчүүд ковид 19-ийн халдвар авбал хүндэвтэр хэлбэрээр өвчилж болно гэсэн анхааруулга өгсөн. Олон улсад вакцин хийлгэх эсэх сонголтыг өөрт нь үлдээж байгаа" гэжээ. 

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Ковидын эсрэг вакцин урагт ямар нөлөө үзүүлэхийг бүрэн судлаагүй байна. Мэдээлэл нь одоогоор хязгаарлагдмал хүрээнд байна. Амьтан дээр туршилт хийсэн юм билээ. Урагт яг ингэж нөлөөлөөд ийм гаж нөлөөлөл үзүүллээ гэж хэлэх баримт одоогоор алга. Вакцин хийж эхлээд 10 сар ч болоогүй учраас зарим нэг мэдээлэл тодорхойгүй байна шүү.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.