| | USD/MNT 0₮

Д.Ганбат: Төрийн ордон бараг халдварын ГОЛОМТ болсон юм шиг байна. Короновирусыг ингээд алдлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг өчигдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн боловч хэлэлцэж буй асуудлаар холбогдох тодруулгыг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан. Гэхдээ уг завсарлагыг сунгах хүсэлтээ мөн танилцуулжээ. Тэрбээр "Төрийн ордон бараг халдварын голомт болсон юм шиг байна. Короновирусыг ингээд алдлаа. Эдийн засаг эрүүл мэнд аль алийг нь хамгаалж чадсангүй. Засаглаж чадахгүй байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгчийн хориг бол хуулийн дагуу. Хуулиа дээдэлж Хууль зүйн байнгын хороо дарааллын дагуу хэлэлцэх хэрэгтэй. Чуулган болон байнгын хорооноос гарч байгаа үг үсэг, цэг таслал бүхэн хуулийн дагуу байх ёстой. Гэтэл өөрсдөө үүнийгээ биелүүлж чадахгүй бол бусдаас хуулийн дагуу байхыг шахаж шаардах эрхгүй болно. Муйхарлаж зүтгэхгүйгээр хуулиа дээдлэн ажиллацгаая. Өнгөрсөн зуун жилийн 96-д нь МАН засагласан. Гэтэл зуун жилээ тэмдэглэж яваад ковидыг алдчихлаа. Ковид нэрээр хэлэлцэж байгаа асуудлыг гуравхан минутад багтаан хөнгөн шийдвэр гаргаж байна. Хариуцлагатай байх хэрэгтэй.

Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлэг Цэцийн гишүүний асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригт авсан завсарлагыг сунгах хүсэлтэй байна" гэсэн юм. 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.