| | USD/MNT 0₮

Л.Энхсайхан:Вакцин хийлгэсний дараа жирэмслэлтээс хамгаалахыг зөвлөе

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа эмэгтэйчүүдийг нэг хэсэгтээ жирэмсэлж болохгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа.
Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцсон тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан энэ талаар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр  "Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн эсрэг вакцины жирэмсэн хүнд үзүүлэх нөлөөг судлах эмнэлзүйн туршилтын ажил явагдаж байна. Эцсийн үр дүн бүрэн мэдээлэгдээгүй байгаа. Гэсэн ч жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд вакцин хийлгэсний дараа нэг хэсэгтээ жирэмслэхээс хамгаалах аргуудыг хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна. Учир нь жирэмсний эхний гурван сард ураг бүрэлдэх процесс явагддаг тул энэ хугацаанд аливаа эм, вакцин болон био бэлдмэл хэрэглэхийг төдийлөн зөвлөдөггүй. Хэрэв вакцин хийлгэсний дараа жирэмсэлснээ мэдсэн тохиолдолд бид шууд жирэмслэлтийг зогсоохыг зөвлөхгүй" гэлээ. 
 
Тиймээс вакцин хийлгэсэн эмэгтэйчүүд нэг хэсэгтээ буюу 3-9 сар хүртэлх хугацаанд жирэмсэн болохгүй байх, жирэмслэлтээ төлөвлөхийг эмнэлгийн байгууллагаас анхааруулж байна. 
 
 
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн эсрэг вакцины жирэмсэн хүнд үзүүлэх нөлөөг судлах эмнэлзүйн туршилтын ажил явагдаж байна. Эцсийн үр дүн бүрэн мэдээлэгдээгүй байгаа. Гэсэн ч жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд вакцин хийлгэсний дараа нэг хэсэгтээ жирэмслэхээс хамгаалах аргуудыг хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна. Учир нь жирэмсний эхний гурван сард ураг бүрэлдэх процесс явагддаг тул энэ хугацаанд аливаа эм, вакцин болон био бэлдмэл хэрэглэхийг төдийлөн зөвлөдөггүй.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.