| | USD/MNT 0₮

Эдийн засаг хумигдсан энэ цаг үед төрийн өмчит компани болон төрийн байгууллагууд бие биенээ шагнаж урамшуулсаар байна

“Багануурын Дулааны станц” ТӨХК нь түүхэн хөгжлийнхөө 40 жилийн хугацаанд зөвхөн Багануурын нүүрсний уурхайн хэрэгцээг төдийгүй Багануур дүүргийн нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж ирсэн чухал субъект. Гэтэл ийм чухал газрыг удирдан ажилладаг хүн дүүргийнхээ Засаг даргыг мөнгөөр шагнаад явж байх нь зохисгүй. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд төрийн өмчит байгууллагуудын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлээд зогсохгүй тэвчиж болох зардлуудыг зогсоосон. Харин “Багануурын дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Ганбаатар Багануур дүүргийн ЗДТГ-ыг таван зуун мянган төгрөгөөр шагнаж урамшуулжээ. Үүнийгээ станцад Уаз пургон автомашин авч өгсний хариу хэмээн мэдэгдсэн байна.

Гэхдээ анхнаасаа яагаад ЗДТГ-аас станцад туулах чадвар сайтай автомашины тусламж үзүүлэв гэдэг нь эргэлзээ төрүүлмээр. Цар тахлын хүнд хэцүү энэ үед тусламж, үйлчилгээ нэн хэрэгтэй эмнэлэг, цагдаагийнханд хандивласан бол илүү үр дүнтэй байх байсан ч эргээд эмнэлэг, цагдаа нь ЗДТГ-аа мөнгөн урамшууллаар шагнаж чадахгүй нь мэдээж шүү дээ.

“Багануурын Дулааны станц” ТӨХК нь түүхэн хөгжлийнхөө 40 жилийн хугацаанд зөвхөн Багануурын нүүрсний уурхайн хэрэгцээг төдийгүй Багануур дүүргийн нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж ирсэн чухал субъект. Гэтэл ийм чухал газрыг удирдан ажилладаг хүн дүүргийнхээ Засаг даргыг мөнгөөр шагнаад явж байх нь зохисгүй. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд төрийн өмчит байгууллагуудын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлээд зогсохгүй тэвчиж болох зардлуудыг зогсоосон. Харин “Багануурын дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Ганбаатар Багануур дүүргийн ЗДТГ-ыг таван зуун мянган төгрөгөөр шагнаж урамшуулжээ. Үүнийгээ станцад Уаз пургон автомашин авч өгсний хариу хэмээн мэдэгдсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.