| | USD/MNT 0₮

Цэргийн аминд хүрсэн дэслэгч Д.Гялбуужамц удаа дараа цэргийн сахилга зөрчиж байжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Д.Гялбуужамц нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ дарамталж улмаар зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.

Тус ангийн захирагч Д.Гялбуужамцад таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн ажлаас нь чөлөөлсөн байгаа юм. Ангийн захирагч Д.Гялбуужамц нь удаа дараа цэргийн сахилга зөрчиж байсан талаар албаныхан хэлж байна. Цэргээс архины мөнгө хувийн дансандаа авч байсан. Ажлын байран дээрээ удаа дараа архидан согтуурч байсан баримтууд нь ил гарсан билээ. Удаа дараа ёсзүйгүй үйлдэл гаргаад байхад холбогдох албаныхан хариуцлага тооцож болдоггүй байсан талаар 

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригоос тодруулахад "Дөжирсөн асуудал байхгүй. Гэмт хэрэгт холбогдсон алба хаагчид хууль ёсны дагуу шийтгэлээ аваад явж байгаа. Д.Гялбуужамц гэж хүн 2017 онд Батлан хамгаалах сургуулийг муу дүнтэй төгсөөд 2919 онд салаан захирагчаар томилогдоод өнгөрсөн жил асуудалүй  үүсгэж цалингийн хувиар шийтгүүлж байсан. Энэ асуудал цар тахлаас болж хугацаа алдсан. Түүнээс Гялбуужамц болон бусад алба хаагчдад хариуцлага үүрүүлэхээс татгалзсан зүйл байхгүй гэдгийг хэлье" гэв. 

Ангийн захирагч Д.Гялбуужамц нь удаа дараа цэргийн сахилга зөрчиж байсан талаар албаныхан хэлж байна. Цэргээс архины мөнгө хувийн дансандаа авч байсан. Ажлын байран дээрээ удаа дараа архидан согтуурч байсан баримтууд нь ил гарсан билээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.