| | USD/MNT 0₮

САЙН МЭДЭЭ:Доройтсон газрыг хэрхэн сэргээх вэ

Монголын говь, хээрийн бүс нутагт доройтол хөрс халцгайрах, элс хуримтлагдах хэлбэрээр илрэх нь элбэг. Энэ тохиолдолд хөрсийг тогтворжуулах шаардлагатай. 2020 оноос БОАЖЯ-наас эрчимтэй элсжиж буй бүс нутагт элс бэхжүүлэх ажлыг хийж байгаа билээ. Элсжилт нэмэгдэх бүс нутагт Элсний хамгаалалт хийснээр элсийг тогтворжуулж цаашлаад ургамалжуулах нөхцөлийг бүрдүүлж болно.
 
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөх Морьт сумын Дээдсийн хишиг түшээн ХХК Их Монгол элсний урд захад ийм хамгаалалтыг туршин нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ талбайг цаашид тогтворжуулах зорилгоор харьцангуй хөдөлгөөн саарсан элсэн гадаргыг суль, цульхир тарималжуулан ногооруулах төлөвлөгөөтэй.
 
Ингэснээр нутгийн иргэдэд ч эдийн засгийн орлогын нэмэлт эх үүсвэр бүрдэнэ гэж тооцож байна.
 
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөх Морьт сумын Дээдсийн хишиг түшээн ХХК Их Монгол элсний урд захад ийм хамгаалалтыг туршин нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ талбайг цаашид тогтворжуулах зорилгоор харьцангуй хөдөлгөөн саарсан элсэн гадаргыг суль, цульхир тарималжуулан ногооруулах төлөвлөгөөтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.