| | USD/MNT 0₮

Ж.Сүхбаатар:Хуульчдын холбоо улстөрждөг болсонд харамсдаг

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр Шүүхийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар гишүүн Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнхөөс дараах асуултад хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Б.Өнөмөнх даргаас бичгээр хуралдсан юмуу, цахимаар хуралдсан юмуу гэж асууя. Хуульчдын холбоог оруулах шаардлагатай гэхээр нь дэмжсэн. Ер нь хуульчдын холбоо улстөржсөн. Улстөрч хүний хувьд зориуд хэлж байна. Энэ хуульчдын холбоо таны үед дампуурчих вий, татан буугдчих вий. Сайн жишиг тогтоож сайн авч явах нь өөрийн тань үүрэг юм. Их хурлын гишүүдийг захиалгатайгаар дэмжих гэж байна гэж ярьдаг газар бишээ. Зарим нэг дарга нартай ярьж явж магадгүй юм бишүү. Хэлэх үгээ хэлнэ.

Хуульзүйн байнгын хорооны хурал дээр пянгийг нь даана гэж ярьж байна. Танайхаас мордохын хазгай болвол яах юм бэ. Хуульчдын холбоонд мэдлэг чадвартай олон хүн байгаа шүү. Сонгон шалгаруулалтад будилан орох юм бол миний дүү Хуульчдын холбооны даргын суудлаасаа огцроод зогсохгүй Шүүхийн хуулийг хэрэгжүүлэх ажилд саад тотгор учруулсан асуудалд хуульчийн нэр төрд чинь хар толбо болж үлдэнэ шүү. Түүнээс муур хулгана болж тоглох гэсэн зүйл байхгүй. Цаана нь том ажил явах гээд байгаа гэдгийг ойлгоорой. Мөнхбат гэж хуульчийг ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй.

Нэг зүйлийг мэдээд байна. Шүүхийн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан нөхдүүд байгааг мэдээд байгаа би учир байр сууриа илэрхийлж байна. Үйл явц нь далд хэлбэрээр явагдаагүй. Шүүхийн хуулийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Хуульчдын холбооноос болж мордохын хазгай болчих вий. 48 хүн дотроос янз бүрийн мэдээлэл өгнө" гэв.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх "Яг энэ зарчмаар бид 10 гаруй удаагийн хурал хийсэн. ШЕЗ Сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажилд гурван удаагийн санал хураалтыг хийчихээд байна. Зөвлөлийн олонхи өөрсдөө бүх асуудлаа хариуцаад явж байгаа нь чухал юм. Байгууллагын дотоод асуудал гадагшаа их задраад байгаа нь харамсалтай. Зөвлөлийн олонхи шийдсэн асуудлыг бмд оруулж ирсэн" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Олонхи шийдэх нь яах вэ. Зүүмээр юмуу, цахимаар хуралдаж шийдсэн юмуу. Имэйлээр хуралдана бичгээр хуралдана гэж байдаг юмуу. Түүнээс манай зөвлөх олонхиороо хуралдсан юмаа гээд байх юм. Хуульч хүний хувьд асуухад цахимаар хуралдана гэхээр яаж хуралдсан бэ гэдэгт хариулт өгөөч" гэв.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх "Мэдээллийг бүгдийг цахимаар өгсөн. Дараа нь утсаар ярьсан. Зөвлөлийн ажиллах журам дээр хэрвээ биеэр ирж чадахгүй бол бичгээр өг гэсэн зохицуулалттай. Энэ хүрээнд мэйл хаягаар саналаа явуулж харилцсан. Тэр хооронд бүх процессоор цагаа заагаад явсан" гэв. 

 

Хуульчдын холбоонд мэдлэг чадвартай олон хүн байгаа шүү. Сонгон шалгаруулалтад будилан орох юм бол миний дүү Хуульчдын холбооны даргын суудлаасаа огцроод зогсохгүй Шүүхийн хуулийг хэрэгжүүлэх ажилд саад тотгор учруулсан асуудалд хуульчийн нэр төрд чинь хар толбо болж үлдэнэ шүү. Түүнээс муур хулгана болж тоглох гэсэн зүйл байхгүй. Цаана нь том ажил явах гээд байгаа гэдгийг ойлгоорой.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.