| | USD/MNT 0₮

Т.Аубакир: 24 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр барьж байхаар нэг аймгийн нэгдсэн халаалтыг шийдэж өгөх хэрэгтэй

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуулгын хариу, Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн хоёр асуудал хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэж чадсан. Үүний дараагаар шийдвэрлэх ёстой асуудал бол аймгуудын төвийн агаарын бохирдол юм. Бид нийслэл хотыг л анхаараад байгаа болохоос биш аймгийн төвүүд гамшгийн хэмжээнд оччихсон. Шахмал түлшний үйлдвэрийн 50 хувь нь 12 тэрбум төгрөг гэхээр нийтдээ 24 тэрбум төгрөгөөр баригдах юм шиг байна. Ер нь төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд амжилттай ажилласан түүх байхгүй. Тийм болохоор 24 тэрбум төгрөгөөр үйлдвэр барьж байхаар баруун аймгийнхаа нэгдсэн халаалтыг нь шийдчихэж болдоггүй юм уу? Хамгийн их утаа үйлдвэрлэж байгаа нь гэр хороолол байгаа шүү дээ. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт нэг тонн нүүрс 75-85 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл Хөшөөтөөс тээвэрлээд Баян-Өлгийд борлуулахаар хуучин зарж байснаасаа илүү үнэтэй тусч байна. Хоёрдугаарт, ажилчдын нийгмийн асуудал үүснэ. Тэгэхээр нэг асуудал шийдэх гээд нэг хормойгоороо нөгөө хормойгоо нөхөж байгаа юм биш байгаа. Энэ асуудлыг бодолцож үзнэ үү” гэв.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуулгын хариу, Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн хоёр асуудал хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт хэлсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.