| | USD/MNT 0₮

Улсын хэмжээнд 19 аймагт халдвар илэрч, халдвар авсан иргэд нас барсаар байна

Монгол Улсад сүүлийн 24 цагт 575 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барсан талаар бид өмнө мэдээлсэн. Нас барсан хүмүүсийн хувьд биеийн байдал маш хүнд байсан бөгөөд эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал огцом хүндэрч байгаа аж.

Мөн улсын хэмжээнд Дундговь,Өмнөговь,Говь-Алтай аймгаас бусад бүх аймагт халдвар илэрч, ногоон бүсээс гарчээ. Тухайлбал, хоногт Дарханд 1, Эрдэнэтэд 5, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 5, Дорнодод 2, Дорноговьд 4, Өвөрхангайд 30, Баянхонгорт 3, Архангайд 23, Ховдод 4, Завханд 2, Булганд 1 тус тус бүртгэгдлээ.

Мөн ногоон бүс байсан Дорнод аймагт хоёр тохиолдол батлагдаж, ногоон бүсээс гарлаа.

Монгол Улсад сүүлийн 24 цагт 575 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барсан талаар бид өмнө мэдээлсэн. Нас барсан хүмүүсийн хувьд биеийн байдал маш хүнд байсан бөгөөд эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал огцом хүндэрч байгаа аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.