| | USD/MNT 0₮

С.Бямбацогт: Эхний ээлжинд Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудыг шахмал түлшээр хангахаар төлөвлөсөн

Өчигдөр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар баруун аймгуудыг шахмал түлшээр хангах асуудлыг ярилцжээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Баруун аймгуудын хүсэж байсан хүсэл нэг. Баруун таван аймаг дундаа Ховд, Завхан, Говь-Алтай аймаг бол илүү. Баян-Өлгий аймаг уурхайтай. Увс аймаг хоёр уурхайтай. Шахмал түлшний хэрэгцээ шаардлага бага байж магадгүй. Гэхдээ шаардлагатай бол авах хэрэгтэй. Говь-Алтай аймаг 600 км газры цаанаас шахмал түлшээ авдаг. Завхан аймаг байхгүй. Тэгэхээр Хөшөөтийн уурхай үндсэндээ 5 аймгийн дунд байхад байршил сайтай гэж үзэж энэ төсвийг тавиулсан юм шүү. Таван аймгийн болж өгвөл гурван аймгийн хэрэгцээ гэдэг утгаараа төсөв тавиулсан.

Гэхдээ бид үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэг хүн хийчихээд дундаас нь ашгаа аваад алга болчихдог байхыг хүсэхгүй байгаа. Дараа нь үйлдвэрлэл явуулах хүн нь бүтэхгүй юм яриад унавал хэцүү. Тиймээс үйлдвэрлл явуулах, нийлүүлэх процессыг нэг л болгож Тавантолгой түлш компанид өгье гэдэгт гишүүд санал бодлоо нэгтгэсэн. Гэтэл төсөв өнгөрсөн 11 сард баталсан. Гэтэл өнөөдөр үйлвэрийн ТЭЗҮ 30 хувьтай яаж хийх нь тодорхойгүй, өртөг зардал нь юу юм бэ гэдэг дээр цаг хожихын тулд Байнгын хорооны хурал дээр оруулж ирсэн. Эндээс цааш ярьж Байнгын хорооны тогтоол гаргуулж, чиглэл өгүүлье. Түүхий нүүрс болохгүй гээд байна. Өмнө нь түүх нүүрсийг туршиж үзсэн болж байсан шаардлага хангаж байсан. 

Гэхдээ ТЭЗҮ-гээ даруй яаралтай гаргаж, Байнгын хороогоор дэмжлүүлээд тогтоолыг ойрын үед гаргая. Намартаа үйлдвэрлэлээ эхлүүлье. 700 км аас нүүрсээ татаад болж байхад 200 км газраас баруун аймгууд татаж авч болно" гэв. 

С.Бямбацогт: Эхний ээлжинд Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудыг шахмал түлшээр хангахаар төлөвлөсөн
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.