| | USD/MNT 0₮

Ц.Ганзориг: Ойрын хавьтлууд өөрсдөө төлбөрөө төлж ТУСГААРЛАГДАНА

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсонтой холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр "10 хоног тусгаарлах журмыг 7 хоног болгон бууруулсан байгаа. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хоног тусгаарлуулна. Үүнээс гадна чартер нислэг үйлдсэн агаарын хөлгийн багийнхныг мөн долоо хоног тусгаарлана" гэв.

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсонтой холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.