| | USD/MNT 0₮

Ардын хүүхдүүдийг ядуу, баянаар нь алаг үзсэн Армийн дарга Д.Ганзоригийн суудал ганхаж эхэллээ

Хүний эрхийн мэдрэмжгүй, алба хаахаар цэрэгт очсо ардын хүүхдүүдийг ядуу гэж хэлсэн ЗХЖШ-ын дарга, брагидын генерал Даваагийн Ганзориг өчигдөр халагдах болзлоо хангасан билээ.

Тодруулбал, өчигдөр УИХ дахь Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Зэвсэгт хүчинд алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг хэлэлцэх үеэр тус штабын дарга Д.Ганзориг “Зэвсэгт хүчинд алба хаахаар татагддаг хугацаат цэрэг нь нийгмийн янз бүрийн давхаргаас тэр дундаа амьдрал хүнд газраас ирдэг. Энэ бүх хүмүүстэй жилийн турш ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Мөн энэ цэрэг амиа алдсан асуудал бид нарын ажлыг эрчимжүүлэхэд түлхэц боллоо” гэдэг хэнэггүй хариулт өгсөн нь олны шүүмжлэлийг дагуулж, баалуулах "бай" болоод байгаа юм.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Асуултад хариулж байгаагаас нь харахад Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй болжээ. Д.Ганзориг даргын тайлбараар бол ядуу айлаас ирсэн цэрэг үгэнд ордоггүй, түүнээс нь болоод аминд нь хүрчихсэн юм шиг утгатай зүйл ярьж байна” гэсэн. 

Тиймээс армий дарга Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэллээ. Хариуцлага тооцох нь зүй ёс байх. Ардын хүүхдийг алагчилж, армийнхаа тоо баримтыг ч мэдэхгүй мэлзэж суугаа дарга суудлаас зууралдахгүй байх гэдэгт итгэж байна. 

Нийгмийн сүлжээнийхэн ч Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тайлбарт эгдүүцэж, энэ даргыг ажлаас нь чөлөөлөхыг хариуцлага тооцохыг уриалж, шүүмжилж байгаа харагдана. 

Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б нь салаан дарга Г-д зодуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Мөн үүнээс ч өмнө алба хааж байсан цэрэг ч амиа алдсан. Гэвч өмнө болсон хэрэг явдлаас сургамж авдаггүй, дээд тушаалынхан нь армид дэглэлт, дарамт байх ёстой юм шиг авирладаг. 

Зөвхөн хэргийг үйлдсэн этгээд хариуцлага хүлээхээс дээд албан тушаалтууд болон салбар удирдаж байгаа удирдлагуудад хариуцлага яригдахгүй байгаа нь тоогүй.

Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос дээрх сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулсан бөгөөд салбарын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцож, УИХ-ын гишүүдэд тайлбар өгсөн нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг хүний эрхийн мэдрэмжгүйгээрээ дуудуулаад зогсохгүй албан тушаалаасаа ч огцорч мэдэх нөхцөл байдал үүссэн. 

Хуулиараа бол Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар баталдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч түүнийг өөрчлөх санал гарахгүй бол боломжгүй. Гэхдээ УИХ-ын түвшинд энэ асуудал яригдаж эхэлсэн, олон нийтийн дэмжлэг төрийн тэргүүнийг шахаанд оруулж болзошгүй байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жилийн өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байжээ. Түүний хувьд 2014 оноос эхэлж ЗХЖШ-ын газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү штабын дарга болж байжээ. 

 

УИХ дахь Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Зэвсэгт хүчинд алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг хэлэлцэх үеэр тус штабын дарга Д.Ганзориг “Зэвсэгт хүчинд алба хаахаар татагддаг хугацаат цэрэг нь нийгмийн янз бүрийн давхаргаас тэр дундаа амьдрал хүнд газраас ирдэг. Энэ бүх хүмүүстэй жилийн турш ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Мөн энэ цэрэг амиа алдсан асуудал бид нарын ажлыг эрчимжүүлэхэд түлхэц боллоо” гэдэг хэнэггүй хариулт өгсөн нь олны шүүмжлэлийг дагуулж, баалуулах "бай" болоод байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.