| | USD/MNT 0₮

Засгийн газар коронавирусийн эсрэг шуурхай арга хэмжээг авахаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.30 цагаас Төрийн ордонд эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Учир нь халдварын тохиолдол өдрөөс өдөрт огцом нэмэгдэж байгаа тул ямар арга хэмжээ авах талаар холбогдох албаныхан болон УОК, Шадар сайд нар хуралдаж байгаа аж. 

Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,

"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,

Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,

Харин Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар, Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Засгийн газар коронавирусийн эсрэг шуурхай арга хэмжээг авахаар хуралдаж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.