| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:Ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй гэж хариуцлагагүй зүйл ярьсан даргад хариуцлага тооц

УИХ дахь Хүний эрхийн дэд хороо хуралдаж, цэрэг амиа алдсан асуудлаар тодорхой санал гаргалаа. УИХ-ын гишүүд БХЯ болон Зэвсэгт хүчин, цагдаа прокурорын байгууллагын удирдлагуудаас асуулт асууж хариулт авлаа. 

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа  Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр" Манай эмэгтэй гишүүд энэ ажлыг санаачилж манлайлж ажилласан. Энэ цэргийн ангид гарч байгаа асуудал удаа дараа гарч байгаа гэмт үйлдэл талаас нь цогцоор нь авч үзэж, дахиж нэг ч цэрэг амь насаа алдахгүй байх, нэг ч эх эцэг хүүгээ алдахгүй байх, нэг ч бүсгүй найз залуу хань ижлээ алдахгүй байх чиглэлд шийдвэртэй арга хэмжээ авах ёстой. 

Өнөөдрийн хэлэлцүүлгийн шатанд гишүүд тодорхой санал гаргалаа. Гишүүдийн асуултад хариулж байгаагаас харахад хамгийн эхэнд хариуцлагын асуудлыг ЗХЖШ-ын удирдлагатай тооцох асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Зэвсэгт хүчинд гарч байгаа хэргийн талаарх тоон мэдээллээ мэдэхгүй байна. 

Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол хүний хэлж байгаа үг, зарчим, байр сууриас тодорхой харагддаг. Гишүүдийн асуултад хариулж байгаа байдлаас харахад ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй, түүнээс нь болоод бараг алчихсан юм шиг утгатай юм ярьж байна. Маш хариуцлагагүй зүйл ярьж байна. Тиймээс тогтоолын төслийг хэлэлцэх үеэр хариуцлагын асуудлыг ч ярих хэрэгтэй" гэв. 

Б.Энхбаяр:Ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй гэж хариуцлагагүй зүйл ярьсан даргад хариуцлага тооц
Улс төр

Сэтгэгдэл (28)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.