| | USD/MNT 0₮

Ноцтой хэргийг НЭГ ЭМЭГТЭЙ рүү чихэж замхаруулдаг танил технологи харагдаад эхэллээ

Өнгөрсөн баасан гарагийн орой Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Улсын өсөх идэр начин Э.Энхбат нар архи ууж улмаар хоорондоо маргалдаж, нэгнийгээ нэвширтэл зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан билээ. Энэ хэрэгт буруутгагдсан Олимпийн аварга Н.Түвшинбаярыг цагдан хорьж, хохирогч Э.Энхбат ГССҮТ-д эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм.

Тэд юунаас болж маргалдаж зодолдсон гэх асуудал нэлээд анхаарал татаад байна. Олон нийтийн сүлжээгээр тэднийг эмэгтэй хүнээс болсон гэх худал ташаа мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбат нарын зодоонд Г гэдэг эмэгтэй холбоотой бараг л хардалтаас болсон гэж бичжээ.

Тэгвэл сэтгүүлч Б.Отгон "Ноцтой хэргийг эмэгтэй хүн рүү чихэж замхруулдаг танил технологи харагдаад эхэлжээ" гэж цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр "Хоёр найзын дунд зодоон болох үеэр өрөөнийх нь хаалга нь цоожтой байснаас хэн ч орж зодооныг салгаж чадаагүй байна. Өөрсдөө дотроосоо түгжсэн үү? Эсвэл хэн нэгэн гаднаас нь зориудаар түгжиж орхисон уу ? гэдгийг шалгах ёстой. Харин нэр холбогдоод байгаа Г гэх эмэгтэйн хувьд тухайн өдөр Олимпийн хороон дээр Н.Түвшинбаяртай ажил хэргийн шугамаар очиж уулзсан. Товлосон цагаасаа хоцорч ирэхдээ Н.Түвшинбаяр халамцуухан ирсэн. Уг эмэгтэй Н.Түвшинбаяртай хамт нутгийн зөвлөлийнхөнтэй уулзахаар хэрэг болсон газарт очиход тэнд нь улсын начин Э.Энхбат, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар байжээ.

Товчхон уулзсны дараа Г гараад явсан байна. Утсаа мартаж буцаад ирэхэд нь өрөөний хаалга цоожтой, дотор нь хүмүүс зодолдох чимээ гарч байсан. Г-г авахаар хоёр найз эмэгтэй нь ирсэн. Тэд ойр орчны хүмүүст нь хэлснээр хаалгыг нь эвдэж ороход зодоон болоод өнгөрсөн байсан. Цагдаа түргэн дуудсан. Хэрэгт нэр нь дурьдагдаад байгаа Г гэх эмэгтэйн уг хэрэгтэй холбогдсон түүх ердөө л энэ. Харин хэргийн хамтрагч хайж байгаа бол архидалт зодоон юунаас үүсэлтэй. Гэмт хэрэг гарах үед өрөөний хаалгыг хэн түгжсэн бэ? гэдгийг эхлээд шалгах ёстой.

Гэтэл Г гэх эмэгтэйтэй хэргийг холбож эхлэв. Дуулиант хэргүүдийг охид эмэгтэйчүүд рүү чихэж, олны анхаарлыг өөр тийш хандуулж, гол зүйлийг нь замхаруулдаг бохир технологи давтагдах вий дээ. Гэр бүлтэй хүмүүсийг ажил хэргийн шугамаар уулзсан эмэгтэйтэй холбож “Хардалтаас болсон “ гэж бичиж байсан сайтууд үнэнд гүйцэгдэж, тэр үгээ дараа нь хасчихсан ч байх шиг. Худал мэдээлэл түгээснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй юм уу? Яг ийм баталгаагаагүй мэдээллээс болж маш олон охид эмэгтэйчүүд золиослогдож, амьдралаараа хохирсон түүх бий шүү" гэж бичжээ. 

Товчхон уулзсны дараа Г гараад явсан байна. Утсаа мартаж буцаад ирэхэд нь өрөөний хаалга цоожтой, дотор нь хүмүүс зодолдох чимээ гарч байсан. Г-г авахаар хоёр найз эмэгтэй нь ирсэн. Тэд ойр орчны хүмүүст нь хэлснээр хаалгыг нь эвдэж ороход зодоон болоод өнгөрсөн байсан. Цагдаа түргэн дуудсан. Хэрэгт нэр нь дурьдагдаад байгаа Г гэх эмэгтэйн уг хэрэгтэй холбогдсон түүх ердөө л энэ. Харин хэргийн хамтрагч хайж байгаа бол архидалт зодоон юунаас үүсэлтэй. Гэмт хэрэг гарах үед өрөөний хаалгыг хэн түгжсэн бэ? гэдгийг эхлээд шалгах ёстой
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.