| | USD/MNT 0₮

Ц.Ням-Очир:16 цэрэг амиа алдсанаас гурвынх нь амь насыг санаатай хөнөөсөн болох нь тогтоогдсон

УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд холбогдох албаныхан оролцож цэргийн амь нас, эрүүл мэнд болон хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна. 

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир "Цагдаагийн байгууллага дээр цэргийн алба хаагч хохирсон хэргийн судалгааг 2017 оноос 2021 оны нэгдүгээр улирал хүртэл гаргасан. Цэргийн алба хаагч хохирсон гэх нийт 37 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Нас барсан цэргийн алба хаагч 16 байгаа. Үүнээс шууд хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гурав бүртгэгдсэн. Дээр нь цэргийн алба хаагч гэмтсэн гэх 28 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан найм, дарга захирагч нь хүч хэрэглэх зургаа, хилийн алба хаах журам зөрчсөн нэг, бие биедээ захирагдахгүй дүрмийн бус харьцсан нэг, бусад гэх мэт нийт 37 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн бол 14 хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Үлдсэн нь мөрдөн байцаах ажиллагаанд шалгагдаж байна" гэлээ. 

Ц.Ням-Очир:16 цэрэг амиа алдсанаас гурвынх нь амь насыг санаатай хөнөөсөн болох нь тогтоогдсон
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.