| | USD/MNT 0₮

Вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүсээс 732 нь коронавирусээр өвчилжээ

Коронавирусийн халдвар Монгол Улсад өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Манай улс халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтаа эхлүүлсэн байгаа ч халдварт өртсөн хүний тоо өдөрт 400-800 гаараа гарч бүртгэгдэж байна. Ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа ч ахмад настнууд хүндээр өвчилж байна. 

Өнгөрсөн сард коронавирусээс сэргийлэх вакциныхаа эхний тунг хийлгэсэн 500 гаруй хүн бүртгэгдсэн бол дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүсээс 732 нь коронавирусээр өвчилсөн байна. Тиймээс хоёр дахь тунгаа хийлгэтэл хүмүүсийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулав. Хоёр дахь тунгаа хийлгээд 10-14 хоногийн дараа дархлаа бүрэн тогтох боломжтой юм байна. 

Вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүсээс 732 нь коронавирусээр өвчилжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.