| | USD/MNT 0₮

ЭМЯ-наас "Хөл хорих шаардлагатай" гэсэн саналаа мэргэжлийн байгууллагуудад өгсөөр байна

Нийслэл халдварын голомт болсон. Эрүүл бүс гэж байхгүй. Коронавирусийн халдвар бүхэлдээ тархаж, өнгөрсөн шөнө гэхэд нийт 831 халдвар бүртгэгдсэний 731 нь дотоодод буюу Нийслэлд бүртгэгдлээ. Энэ нь халдварын хамгийн өндөр их тоо гэсэн үг юм. Хэрэв энэ тоо цаашид нэмэгдэж хоногт 1000, 1000-аараа бүртгэгдээд байвал мэргэжлийн байгууллагууд юу хийх вэ, ямар арга хэмжээ авах вэ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж эмч, сувилагч ажилтнууд туйлдаж эхэлсэн. 

Хэрэв энэ нөхцөл байдал цаашид үргэлжилвэл ямар арга хэмжээ авах вэ гэдэгт ЭМЯ болон ХӨСҮТ-ээс "Улаанбаатар хотын хүн амын дунд халдвар өргөн тархсан гэж үнэлж байгаа. Энэ үед авах нийгмийн арга хэмжээ бол хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдал юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай гэх саналаа өгсөөр байгаа" гэв.

Харин УОК болон НОК Засгийн газраас энэхүү саналыг хэлэлцэж, дараагийн шийдвэрүүдийг гаргах ёстой. Нөгөөтэйгүүр хөл хорих нь хэр үр дүнтэй бэ гэдгийг ч мэргэжлийн байгууллагууд хэлэх байх. 

ЭМЯ болон ХӨСҮТ-ээс "Улаанбаатар хотын хүн амын дунд халдвар өргөн тархсан гэж үнэлж байгаа. Энэ үед авах нийгмийн арга хэмжээ бол хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдал юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай гэх саналаа өгсөөр байгаа" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.