| | USD/MNT 0₮

Манай улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 17-д хүрлээ

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 831 тохиолдол батлагдсан нь дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт боллоо. 

Мөн сүүлийн хоногт нэг иргэн халдварын улмаас амиа алдсанаар манайд нийт нас баралт 17 болов. Ингэснээр ковидын шалтгаант нас баралт дөрвөн өдөр дараалан бүртгэгдэв. Дээрх 17 хүний дөрөв нь ковидын дагалдах халдвар гэсэн оноштойгоор нас баржээ. Тодруулбал, архаг хууч өвчнөөр нас барсан. Гэхдээ халдварт өртөж эмчлүүлсэн эдгэрсэн байсан гэх мэдээллийг өгч байгаа юм. 

Ихэвчлэн өндөр настай хүмүүс халдварт өртөж, амиа алдаад байна. Нас барсан хүмүүсийг цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхгүй. ЭМ-ийн сайдын тушаалаар тусгай зориулалтаар шатааж чандарлаж байгаа юм. 

Харин сануулахад, халдварын нөхцөл байдал маш хүнд байгаа, эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс өглөө.  Өнөөдрийн байдлаар 11 хүний биеийн байдал маш хүнд, 60 хүний биеийн байдал хүнд байна. 

 

Манай улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 17-д хүрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.