| | USD/MNT 0₮

ШШГЕГ:409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн сэжигтэн түүний өмгөөлөгчөөс ХАЛДВАР илэрчээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 409 дүгээр ангид ял эдэлж байгаа ялтнуудаас халдвар илэрч, тэд эмнэлэгт болон эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн мэдээлэл гарсан юм.

Тэгвэл энэ асуудалд ШШГЕГ-аас тайлбар өглөө.

Тодруулбал, шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн  хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн. 

Халдвар илэрсэн хоригдогч нараас биеийн эрүүл мэндийн байдал хүндэрсэн, шинж тэмдэг илэрсэн зүйлгүй, шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна.

Нийт хоригдогч нараас шинжилгээ авсан бөгөөд өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Нийт батлагдсан тохиолдол 70 үүнээс 18 нь цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарлагдсан. Үлдэх 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангид /шүүхээс шинээр хорих ял шийтгүүлсэн хүмүүсийг түр тусгаарлах байр/ тусгаарлан эмчилж байна.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлох шийтгэхээс урьдчилан сэргийлэх дэд хороо”-ноос Цар тахал “Covid-19” буюу коронавирус тархаж буйтай холбогдуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Тодруулбал, шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.