| | USD/MNT 0₮

БНХАУ-ын тал нөгөөдрөөс хилээ нээх ч халдварын нөхцөл байдлыг харна гэв

Манай улсад коронавирусийн халдвар эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ гуравдугаар сарын 23-наас хилээ хаасан. Үүнээс шалтгаалан Замын-Үүдийн боомт Монголын талаас машин оруулахгүй хаагаад 14 хонож байна. Уг асуудалтай холбоотойгоор Авто тээврийн үндэсний төв, тус төвийн Замын-Үүд дэх салбар болон Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

Албаныхны тайлбарлаж байгаагаар халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хилээ нээх эсэхээ шийдвэрлэх юм байна. БНХАУ-ын талаас дөрөвдүгээр сарын 7-ноос хилээ нээж, эхний ээлжинд 30 гаруй машиныг гаргах төлөвлөгөөтэй байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтод 800 гаруй машин хилээр нэвтрэхээр оочер үүссэн талаар АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан хэлсэн юм.

Монголын талаас нэг ч машин оруулахгүй хаасан байгаа байдалтай тул АНУ, Япон, Солонгос, Хятад гээд бүх улсаас газраар ирдэг ачаа буюу өргөн хэрэглээний бараа, хүнс, эм бэлдмэл гээд бүх төрлийн импортын барааны хомсдол үүсч эхлээд байна.

Албаныхны тайлбарлаж байгаагаар халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хилээ нээх эсэхээ шийдвэрлэх юм байна. БНХАУ-ын талаас дөрөвдүгээр сарын 7-ноос хилээ нээж, эхний ээлжинд 30 гаруй машиныг гаргах төлөвлөгөөтэй байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.