| | USD/MNT 0₮

Яст мэлхийн хурдтай вакцинжуулалт ба гэрлийн хурдтай халдвар

Манай улс бүх хүн амаа хэзээний дархлаажуулчихсан юм шиг л назгайрч явсаар халдвараа алдчих шиг боллоо. Өдөрт л 300-400 халдвар бүртгэгдсэнийг тоохгүй явсаар өнөөдөр 602 тохиолдол бүртгэгдэхэд л ухаан оров бололтой, вакцинжуулалтаа хий хэмээн сошиалаар нэг хашхирч сууна. Нийслэл дэх 1,5-хан сая хүнээ дархлаажуулж чадалгүй даруй сар гаруйн хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар улёын хэмжээнд хүн амынхаа ердөө 15 орчим хувь буюу 376,373 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Гэтэл ЭМЯ, ХӨСҮТ-өөс хэдхэн тоо хэлж, нийгмийн сэтгэл зүйг айдаст автуулах юм. Бодит хэрэг дээрээ ковид-19-ийн халдвараа гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг ч тоймтой эргэхгүй, тухайн иргэд рүү өдөрт тоймтой хэдхэн удаа залгаж, гэр бүлийн гишүүдийнх нь мэдээлэл авахаас өөр ямар ч дорвитой зүйл хийхгүй байгааг иргэд цахим сүлжээгээр шүүмжилсээр буй.

Өвдсөн хүмүүс өөрсдөө С, D витаминаа авч уугаад эдгэрч байгаа гэнэ. Гэртээ эмчлүүлж байгаа иргэд байтугай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд ч огт эмчилгээ хийгдэхгүй байгааг хэлсээр ирсэн. Ердөө зургаахан хоног хэвтэн эмчлүүлэхдээ витамин, өдрийн хоолноос өөрийг өгөөгүйгээр барахгүй үзлэг хийх ёстой эмч нь өвчтөнүүдийн халууныг ч үзэхгүй байгаа талаар эх сурвалж хэлж байна. Тэгэхээр наймаас дөрвөн сая болтлоо буурсан эмчилгээний зарцуулалт хаашаа, тодруулж хэлбэл хэний халаас руу урсаж байна вэ?

Вакцины хувьд ч мөн адил. Вакцин, дархлаажуулалтад зориулан асар их мөнгийг улсын төсвөөс гарган авч байгаа ч үнэн хэрэг дээрээ хандивын вакцинаар иргэдээ хамруулж байгаа нь нууц биш. Тодруулбал, ард иргэдээ коронавирусийн вакцинд хамруулах төлөвлөгөөний дагуу 2020 оны төсөвт тодотголоор 31 тэрбум, 2021 оны төсөвт 24 тэрбум гээд нийт 55 тэрбум төгрөг тусгасан. Мөн саяхан Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, вакцин оруулж ирэхээр талууд тохиролцож, баталсан.

Үүгээр ч зогсохгүй НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан олгох 21,5 сая  ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах чиглэлд хэрэгжүүлэх хоёр төслийн санхүүжилтэд зарцуулах бөгөөд төсөл нь бүх нийтийг КОВИД -19-ийн эсрэг дархлаажуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зарцуулагдана.

Гэтэл одоог хүртэл хандивын вакцинаас өөр вакцин манай улсад орж ирээгүй байна. Тухайлбал,

  • Гуравдугаар сарын 12-нд КОВАКС хөтөлбөрийн шугамаар ирж буй эхний ээлжийн 14,400 тун АстраЗенека/Оксфорд вакцин орж ирсэн.
  • Гуравдугаар сарын 24-нд "Covax" хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакциныг хүлээн авсан.
  • Дараагийн 98400 тун вакцин дараагийн саруудад нэмж ирнэ.
  • ОХУ-аас импортолсон 10 мянган тун “Спутник V” вакцин орж ирсэн.

Манайхаас бусад улс орнууд вакцины нөөц, хангалтад санаа зовох шаардлагагүй. Ийм байхад манай эрх баригчид наадам, цагаан сарыг хориглочихоод намын баяр, цэнгүүнийг хөгжөөсөн шигээ өдөр хоногуудыг өнгөрүүлсээр байвал хүн амаа вакцинжуулахад хугацаа алдсаар, халдварын тоо өдөрт 1000-д хүрэх нь дамжиггүй.

Ямар сайндаа УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бүхэл бүтэн улс байж гуравхан сая хүн амаа энд тэндэхийн үлдэгдэл, хандивын вакцинаар дархлаажуулмааргүй байна” гэдгийг ч хатуухан шүүмжилсэн удаатай.

Уг нь 2021 оны төсвийг бүхэлд нь “Ковид-19”-т зориулсан гэдгээ Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд нар нь хэлж байгаа. БНХАУ гэхэд өдөрт нэг сая хүнээ вакцинжуулалтад хамруулж байхад манай улс гуравхан сая хүнээ одоог хүртэл вакцинжуулж дуусаагүй байгаа нь яст мэлхийний хурдтай гэлтэй. Ийм байж “Цар тахлын үед УОК, НОК болон бусад албаныхан сайн ажиллаж байгаа” гэж өөрсдийгөө дөвийлгөх хэрэг байна уу.

Манай улс бүх хүн амаа хэзээний дархлаажуулчихсан юм шиг л назгайрч явсаар халдвараа алдчих шиг боллоо. Өдөрт л 300-400 халдвар бүртгэгдсэнийг тоохгүй явсаар өнөөдөр 602 тохиолдол бүртгэгдэхэд л ухаан оров бололтой, вакцинжуулалтаа хий хэмээн сошиалаар нэг хашхирч сууна. Нийслэл дэх 1,5-хан сая хүнээ дархлаажуулж чадалгүй даруй сар гаруйн хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар улёын хэмжээнд хүн амынхаа ердөө 15 орчим хувь буюу 376,373 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Гэтэл ЭМЯ, ХӨСҮТ-өөс хэдхэн тоо хэлж, нийгмийн сэтгэл зүйг айдаст автуулах юм. Бодит хэрэг дээрээ ковид-19-ийн халдвараа гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг ч тоймтой эргэхгүй, тухайн иргэд рүү өдөрт тоймтой хэдхэн удаа залгаж, гэр бүлийн гишүүдийнх нь мэдээлэл авахаас өөр ямар ч дорвитой зүйл хийхгүй байгааг иргэд цахим сүлжээгээр шүүмжилсээр буй.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.