| | USD/MNT 0₮

Улсын их дэлгүүрт гал алдаж, 24 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Ай Ти Эн” ХХК-д яллах дүгнэлт үйлджээ

2020 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт Улсын Их дэлгүүрт гал гарч, зургадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэж байсан “Ай Ти Эн” ХХК-ийн буруу хэмээн дүгнэжээ.

Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, өөрөө энэ чиглэлээр мэргэшээгүй  мөн мэргэжлийн бус  Б, Б, Т, О нартай хамтран аман гэрээ байгуулан дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн байна.

Хохирлын хэмжээг нийт 24 тэрбум 23 сая 847 мянга 554 төгрөг хэмээн тогтоожээ.Учир нь түймрийн улмаас 125 хувь хүн, албан байгууллагын үйл ажиллагаа доголдсон юм.

Иймд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч “Ай Ти Эн” ХХК-ий захирал Ц, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

2020 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт Улсын Их дэлгүүрт гал гарч, зургадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэж байсан “Ай Ти Эн” ХХК-ийн буруу хэмээн дүгнэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.