| | USD/MNT 0₮

Тархиндаа хүнд гэмтэл авсан Э.Энхбатыг Герман улсад эмчлүүлэхээр ярилцаж эхэлжээ

Булган аймгийн Могод сумын харьяат Улсын өсөх Идэр начин Э.Энхбат өөрийн найз болох Олимпийн аварга Н.Түвшинбаярт өнгөрсөн баасан гарагт "үхтэл" зодуулж, ухаангүй ГССҮТ-д хүргэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь тогтворжиж, тархины хаванг буулгах эмчилгээ хийж байгаа талаар эмчлэгч эмч нь ар гэрийнхэнд нь хэлсэн байна.

Тархины хаван болон цусны бүлэгнэлийг нь шимэгдүүлэхийн тулд хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай учраас унтуулгын тариатай байгаа гэв. Харин биеийн байдлыг нь ажиглаж байгаад Герман улс руу авч явахаар ярилцаж эхэлсэн байна.

Харин яруу найрагч С.Оюун, Ж.Батцэцэг нар өнөөдөр ГССҮТ орж, начны гэргий Б.Нандинцэцэгтэй уулзжээ. С.Оюун "Яруу найрагч Ж.Батцэцэг бид хоёр гэмтэл дээ очиж начин Энхбатын эхнэртэй уулзлаа. Ухаан ороогүй тархины хаван буугаагүй байгаа тул хүлээзнэж байгаа бололтой. Унтуулсан юм биш байна. Тархины гэмтлээс суурь ясны гэмтэл л хамгийн хэцүү нь. Заригийн мэдээллийг буруу гэж байна шүү. Эдгээсэй яана даа гэсэн бодолтой ирлээ" гэж цахим хуудсандаа бичжээ. 

Яруу найрагч С.Оюун "Яруу найрагч Ж.Батцэцэг бид хоёр гэмтэл дээ очиж начин Энхбатын эхнэртэй уулзлаа. Ухаан ороогүй тархины хаван буугаагүй байгаа тул хүлээзнэж байгаа бололтой. Унтуулсан юм биш байна. Тархины гэмтлээс суурь ясны гэмтэл л хамгийн хэцүү нь. Заригийн мэдээллийг буруу гэж байна шүү. Эдгээсэй яана даа гэсэн бодолтой ирлээ" гэж цахим хуудсандаа бичжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.