| | USD/MNT 0₮

Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэллээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөө өглөө 07.40 цагийн үед гурван ихэр хүү мэндэлжээ. Тодруулбал, Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл 2 дахь төрөлтөөрөө 2,6 кг, 2,4 кг, 2,8 кг жинтэй гурван ихрийг эсэн мэнд төрүүлжээ. Ихрүүдийг төрөх тасгийн эмч сувилагч нар хагалгаа хийж авсан байна.

Одоогоор эх болон гурван хүүгийн биеийн байдал сайн байгаа аж.  Ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох “Ихрүүдийг хяналтад авч зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан "Далайн элбэрэлт" өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” гэжээ. 

Дашрамд дуулгахад, 2015 онд Хөвсгөл аймагт гурван ихэр мэндэлж байжээ. 

Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэллээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.