| | USD/MNT 0₮

Б.Баатархүү: Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр баривчлан хорих 461-р ангид хүргэсэн

МҮОХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож гэмтээсэн билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Б.Баатархүү "Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 21:29 цагт ХУД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Залуу Монгол корпорацийн байранд хүн зодолдож байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтсээс хэргийн газарт очиж ажилласан. Холбогдох гэрчүүдээс тайлбар, мэдүүлгүүдийг авсан. Хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан. Тухайн хүний биеийн байдалтай холбогдуулан эмчлүүлэх хүсэлтийг хангаж өгсөн. Гэхдээ уг хэрэгтэй холбогдуулан Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр баривчлан хорих 461-р ангид хүргэсэн. Уг хэрэгтэй холбогдуулан  Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн" гэв. 

Сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан. Тухайн хүний биеийн байдалтай холбогдуулан эмчлүүлэх хүсэлтийг хангаж өгсөн. Гэхдээ уг хэрэгтэй холбогдуулан Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр баривчлан хорих 461-р ангид хүргэсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.