| | USD/MNT 0₮

ЭМЯ: 602 хүн халдвар илэрч, НЭГ ХҮН НАС БАРЛАА

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт 602 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 10,820 боллоо. Харамсалтай нь дахин нэг хүн нас барлаа. Ингээд нийт 12 хүн нас баржээ.

Дээрх тохиолдлын 514 нь УБ хотод, 88 нь орон нутагт бүртгэгджээ. Хөвсгөлд 3, Ховд аймагт 11, Булганд 4, Сэлэнгэ аймагт 4, Архангайд 17, Баянхонгор 1, Өвөрхангайд 5, Хэнтийд 1, Дархан-Уулд 19, Төв аймагт 12, Орхонд 11 хүнээс тус тус халдвар илэрлээ.

Дотоодын халдвар дотоодынх 10,281, УБ-ынх 8906-д хүрчээ.

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт 602 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 10,820 боллоо. Харамсалтай нь дахин нэг хүн нас барлаа. Ингээд нийт 12 хүн нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.