| | USD/MNT 0₮

Даргадаа зодуулж амиа алдсан цэрэг Энэтхэг улсад ламын сургуульд дөрвөн жил сурсан байжээ

Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. 

Хохирогчийн биеийн байдал хүнд, тархиндаа цус харвасан ухаангүй байдалтай ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбоотой хүмүүсийг байцааж мэдүүлэг авч, мөн аминд нь хүрсэн гэх дэслэгч Г-г цагдан хорьсон байгаа юм. 

Мөн тухайн цэргийн ангийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн байгаа юм. Харин амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд 50 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон билээ.

Тэгвэл амиа алдсан цэрэг хүү өнгөрсөн намар цэргийн албанд татагдсан байгаа юм. Тэрнээс өмнө Энэтхэг улсад ламын сургуульд дөрвөн жил шавилан суугаад лам болоод ирсэн хүү байжээ. 

Хохирогчийн биеийн байдал хүнд, тархиндаа цус харвасан ухаангүй байдалтай ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.