| | USD/MNT 0₮

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өчигдөр орой цагдан хорьжээ

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг өчигдөр орой 23.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид аваачиж хорьжээ.

Түүнийг найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, хүндээр гэмтээсэн гэдэг хэрэгт буруутгаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн бямба гарагт таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн боловч Н.Түвшинбаярыг тархиндаа битүү гэмтэл авсан гэдэг шалтгаанаар цагдан хорихыг хойшлуулаад байсан юм.

Тэгвэл ийнхүү өчигдөр хорих анги руу ачсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр "Архи хэтрүүлэн уусан учир ямар хэрэг хийснээ санахгүй" гэж мэдүүлжээ.

Харин зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан Э.Энхбатын хувьд биеийн байдал нь тогтворжиж, эрчимт эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. 

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг өчигдөр орой 23.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид аваачиж хорьжээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.