| | USD/MNT 0₮

Н.Түвшинбаяр аваргыг өнөөдөр саатуулж магадгүй

Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр болон Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат нарын зодооны хэрэг олны анхаарлын төвд байна.

Тэд нэгнээ сэхээнд ортол зодох шалтгаан нөхцөл юу байсан талаар цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. 

Түүнийг зодсон гэх Н.Түвшинбаяр ч мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэд өнгөрсөн баасан гарагийн шөнө архидан согтуурсан үедээ зодолдож, нэгнээ хүнд бэртээсэн нь тодорхой болсон.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс Н.Түвшинбаярыг цагдан хорих саналаа өнөөдөр өгч, улмаар түүнийг хорих бололтой.

Мөн Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл өнөөдөр хийнэ гэдгээ зарласан ч цаг нь тодорхойгүй байна. 

Н.Түвшинбаяр аваргыг өнөөдөр саатуулах уу
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.