| | USD/MNT 0₮

Б.Нандинцэцэг:Эмч "Танай хүн бол маш хүнд байна. Тархины хавсарсан хүнд гэмтэл авсан. Бэлтгэлтэй байгаарай" гэж хэлсэн

Олныхоо хайр хүндэтгэлийг даасан Олимпийн аварга Н.Түвшинбаяр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болчимгүй авир гаргаж, дотны найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн шөнө гарсан билээ. Хохирогч Э.Энхбат ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт үхэл амьдралтай тэмцэлдэж байна. Ар гэрийхэн нь эмнэлгийн гадаа яахаа мэдэхгүй сандралдаж байна. 

Хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг хэвлэлийнхэн мэдээлэл өгсөн. Гэхдээ тэрбээр "Би урд шөнө цурамхийлгүй хоносон. Юу ч идэж уугаагүй надад үнэхээр хүнд хэцүү байна. Шокийн байдалтай байгаагаас болж ухаан санаа ч балартаад байна" гэсэн юм.

Ингээд түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Тантай нөхөр чинь өчигдөр орой хамгий сүүлд хэзээ холбогдож ярьсан бэ. Хэрэг маргаан юунаас болсон юм бол? 

-Надтай бол 18.00 цагийн үед холбогдож нэг минут хэртэй утсаар ярихдаа "Хайраа би Галбадрах гэж хүний оффис руу явж байна" гэж ярьсан. Ингээд би 21.00 цагийн үед "Яав ийв" гээд хоёр утас руу залгатал ерөөсөө аваагүй. Манай хүн ямар ч ажилтай байсан үед утасны дуудлага авдаг хүн. Утсаа авахгүй байх хүн бишдээ гэж бодсон. Ингээд 21.40 болж байхад Тулга ах над руу залгаад "Нандиа болохоо байлаа, чи хүрээд ир гэсэн. Тэгээд хэлсэн газарт нь буюу Зүчи зочид буудлын хажууд Их хуралдайн есөн давхарт Гал-Эрдэнэ гэдэг хүний оффист орсон.

Ороход хаалганы хажууд Түвшинбаяр согтуу, гэхдээ тасарсан бол биш сууж байсан. Түвшинбаяр тасарчихсан биш байсан. Гэхдээ согтуу байсан байх.  Цаашаа ортол нөхрийн маань байдал нүд халтрам байсан. Үнэхээр хэлэх үг алга.

-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Эмчтэй сая орж уулзсан. ГССҮТ-д хүнд маш хүнд гэсэн хоёр хүн Сэхээний тасагт байгаа юм байна. Нэг нь манай нөхөр.  Эмч "Танай хүн бол маш хүнд байна. Тархины хүнд гэмтэл авсан. Ер нь болгоомжтой, цаашдаа бэлтгэлтэй байгаарай" гэж хэлсэн. Нөхрийн оёдлын тоог эмч нар тоогоо алдсан гэж хэлсэн.

-Ухаангүй байгаа юмуу унтуулга яриа хийсэн байгаа гээд байгаа юмуу? 

-Тархины гол яс хугарсан. Хөдөлгөж болохгүй. Тархины гол яс хугарсан. Хавсарсан хүнд бэртэл гэсэн. Тархины гэмтэл авсан хүний хөдөлгөж болохгүй цус харвах аюултай.

-Хар багын найзууд юунаас болж муудалцаж нэгнээ ийм болтол зодож хүнд гэмтэл учруулав?

-Би ёстой мэдэхгүй байна. Бүр гайхаад байна. Өмнө нь Түвшинбаяр манай гэр бүлийн найз болох Хосбаяр гээд хүнийг гудамжинд зодсон. Тэрнээс хойш гэр бүлийн харилцаа нөхөрлөлөө тасалсан.

-Та цагдаад мэдүүлгээ өгсөн үү?

-Өгсөн. Өчигдөр зүв зүгээр сууж байсан хүн. Өнөөдөр гараа боолгочихоод хэвтэж л байдаг юм байна. Үнэн мөнийг тогтоож үнэн ялах байх. Ханийгаа хөл дээр нь босгоно. Би чадах бүхнээ хийх болно. Ханийхаа төлөө залбираад л байхаас өөр яах вэ дээ. Би өөр юу ярих вэ. Аймаар ядарч байна. 

-Аваргын ар гэрийнхнээс нь холбогдсон уу?

-Надтай хэн ч холбогдоогүй. 

Харин Интермэд эмнэлэгт байсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяраас мэдүүлэг авахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс аваад явсан байна. 

Би ёстой мэдэхгүй байна. Бүр гайхаад байна. Өмнө нь Түвшинбаяр манай гэр бүлийн найз болох Хосбаяр гээд хүнийг гудамжинд зодсон. Тэрнээс хойш гэр бүлийн харилцаа нөхөрлөлөө тасалсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (60)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.