| | USD/MNT 0₮

Найзыгаа зодож хүндээр гэмтээсэн Олимпийн аварга Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байна

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хар багын найз болох Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн хэрэг өчигдөр орой гарсан билээ. Хохирогч Э.Энхбат одоогоор ухаангүй, ГССҮТ-д сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаяр өчигдөр орой хэргийн газраас машинаа унаад явсан бөгөөд одоогоор олдохгүй байгаа аж. Өөрийнхөө гэрийн хаяг дээр байхгүй. Гар утас нь холбогдохгүй байгаа юм байна. 

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ хэргийг шалгаж эхэлсэн байна. Харин албаны мэдээллийг ЦЕГ-аас ирэх даваа гарагт өгнө гэж мэдээллээ. 

Найзыгаа зодож хүндээр гэмтээсэн Олимпийн аварга Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байна
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.