| | USD/MNT 0₮

АН-ын ээлжит бус хуралд үгээ хэлсэн Ардын баатар Э.Бат-Үүлийг тайзан дээрээс хөөж буулгажээ

Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд хуралдаж байгаа Ардчилсан намын ээлжит бус хуралдаанд намын дарга нар болон төлөөлөл, намын дарга байсан хүмүүс оролцож байна.

Тэдний нэг болох Ардын баатар Э.Бат-Үүлийг талбай дээр үг хэлэхэд намынхан нь тайзнаас хөөж буулгасан увайгүй үйлдэл гаргажээ. Уг нь Э.Бат-Үүл дарга хурлын тайзан дээр гараад үг хэлсэн байна. Ингэхдээ "Манай нам коминиуст нам биш биздээ. Манай нам Ардчилсан нам биз. Тийм ёсоор би Ардчилсан намын гишүүн ёсоор үгээ хэлнэ. Би АН-ын Нийслэлийн намын даргынхаа хувиар үгээ хэлнэ. Эхлээд миний үгийг сонсчих. Та нар над шиг ингээд үгээ хэлэх эр зоригтой хүнийг эхлээд сонсчих" гэсэн ч түүний үг сонсолгүй тэнд цугласан хүмүүс "Чи өөрөө буу, наад тайзан дээрээс буу" гэсээр байгаад буулгачихсан байна. 

АН-ын ээлжит бус хуралд үгээ хэлсэн Ардын баатар Э.Бат-Үүлийг тайзан дээрээс хөөж буулгажээ
Нийгэм

Сэтгэгдэл (157)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.