| | USD/MNT 0₮

Сэжиг бүхий ханиалгаж байгаа л бол та заавал шинжилгээ өгөөрөй

Монгол Улсад бүртгэгдэж байгаа коронавирусийн халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, тохиолдлын тоо 400-гаас буурахгүй байна. Халдвартай иргэнтэй ойртсон хавьтсан бүхэн өвдөж өвчилж байгааг мэргэжлийн эмч нар хэлж анхааруулсаар байна.

Халдвараас хамгаалах урьдчилан сэргийлэх нь хувь хүний ухамсартай шууд холбоотой. Өөрийнхөө ухамсаргүй хариуцлагагүй байдлаас болж бусдад халдвар тараах явдал байна.  Тухайлбал, нэгэн байгууллагын ажилтан бусдадаа халдвар тараасан тохиолдол гарчээ. Гэхдээ санаатай биш. Тэрбээр хэдэн өдөр сэжиг бүхий ханиалгаад яваад байсан гэнэ. Өөрийгөө сэжиглэж байсан ханиад хүрсэн байх гээд ханиадны эм авч уусан гэх. Харин ханиад нь намдахгүй дарагдахгүй болохоор нь шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарсан байна. 

Тиймээс иргэд та бүхэн хариуцлагатай байж, өөрий тань биед коронавирусийн шинж тэмдэг илэрч байгаа л бол өөрийгөө ажиглаж тусгаарлаж, шинжилгээ заавал өгөхийг уриалж байна. 

Сэжиг бүхий ханиалгаж байгаа л бол та заавал шинжилгээ өгөөрөй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.