| | USD/MNT 0₮

Танилц:Нийслэлд өнөөдрөөс эхэлж хэрэгжих Засгийн газрын шийдвэрүүд

Нийслэлд өнөөдөр буюу 2021.04.03-ны өдрөөс хэрэгжиж эхлэх Засгийн газрын шийдвэрүүдийг танилцуулж байна. 
 
-Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,
 
-Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,
 
-Үсчин, гоо сайхны газрууд бямба, ням гарагт ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,
 
– Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/,
 
-Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах,
 
-Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,
 
-Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.
Танилц:Нийслэлд өнөөдрөөс эхэлж хэрэгжих Засгийн газрын шийдвэрүүд
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.