| | USD/MNT 0₮

Б.Нандинцэцэг:Миний хань Э.Энхбат сэхээнд байна, бүх юмыг идэвхгүй болгож байна

Монгол Улсын заан, Олимпийн аварга Н.Түвшинбаяр өчигдөр орой согтуурсан үедээ багын найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн талаар мэдээлсэн билээ.

Тодруулбал, ХУД-ийн "120 долоон монгол корпараци"-д хоорондоо зодолдоод байна гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч хэргийн газар очиж ажилласан. Хохирогч Э.Энхбатыг 103 эмчид хүлээлгэн өгч улмаар тэрбээр ГССҮТ-д хүргэгдсэн байна. Түүний эхнэр Б.Нандинцэцэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан бөгөөд өнөө өглөө тэрбээр "Бүх юмыг идэвхгүй болгож байна. Миний хань сэхээн амьдруулах тасагт үхэх сэхэхийн даваанд байна. Бурхан гэж байдаг бол биднийг ивээх болтугай. Хүний зовлонгоор битгий жаргал хийгээрэй" гэж бичжээ.

Харин хуулийн байгууллагаас Олимпийн аварга Н.Түвшинбаярыг шалгаж мэдүүлэг авч эхэлжээ. Ийнхүү хар багын итгэж нөхөрлөж найзлаж ирсэн найзаа хайр найргүй зодож гэмтээсэн Н.Түвшинбаярыг олон нийт эр бярандаа цол хэргэмдээ сагасан байна хэмээн шүүмжилж эхэлжээ. Чухам юунаас болж зодолдож нэгнээ гэмтээснийг хуулийн байгууллага шалгаж тогтоож, олон нийтэд зөв мэдээллийг өгөх болов уу. 

Өнөө өглөө тэрбээр "Бүх юмыг идэвхгүй болгож байна. Миний хань сэхээн амьдруулах тасагт үхэх сэхэхийн даваанд байна. Бурхан гэж байдаг бол биднийг ивээх болтугай. Хүний зовлонгоор битгий жаргал хийгээрэй" гэж бичжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.