| | USD/MNT 0₮

НИТХ-ийн тэргүүлэгчид цар тахлын үеэр дурсгалын хөшөө, самбар барихаар төлөвлөж байжээ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хэмнэлтийг байж болох эцсийн цэгт аваачна” гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ Засгийн газрын тогтоол гаргаж, улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэх горимд шилжүүлсэн. Энэ дагуу, үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх юм.

Гэвч Засгийн газрын шийдвэрээ үл тоож, төсвийг үр ашиггүй буюу хэмнэж болох зүйлд зарцуулах үйлдлүүд гарсаар байна. Үүний нэг нь НИТХ бөгөөд тэргүүлэгчдийн хуралдаанаараа дурсгалын хөшөө, самбар барихаар төлөвлөжээ. Тухайлбал, НИТХ-ийн тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах тухай хэлэлцэх байсан юм. Ингэхдээ СБД-ийн 4 дүгээр хороонд Содномын Лувсанвандангийн хүндэтгэлийн самбар, ЧД-ийн 1 дүгээр хороонд Бөхийн Баастын хүндэтгэлийн самбар байршуулахаар хэлэлцэх байсан ч түр хугацаагаар хойшилжээ.

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хэмнэлтийг байж болох эцсийн цэгт аваачна” гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ Засгийн газрын тогтоол гаргаж, улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэх горимд шилжүүлсэн. Энэ дагуу, үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.