| | USD/MNT 0₮

Т.Аюурсайхан:Энх цагт цэрэг амь насаа алдсан асуудалд дуугүй байж болохгүй

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Энэ нийгэмд хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар УИХ-ын гишүүд шүүмжилсэн юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хүний эрх хамгаалагчдын тухай хууль гэж шинэ хууль баталсан байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд үүнтэй холбогдуулаад нэмэлт өөрчлөлт оруулаад эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Дахин сануулахад ХЭҮК-ынхон ажлаа сайжруулах хэрэгтэй. Он удаан жил иймэрхүү маягаар явлаа тодорхой өөрчлөлт шинэчлэл гаргахын тулд нэр бүхий хүмүүсийг сонгон шалгаруулж ажилд нь томилоод удаагүй байгаа. Алхам тутамд хүний эрх зөрчигдөж байна. ХЭҮК-ын тайланг УИХ хүлээж авсан удахгүй хэлэлцэх байх. Ирэх долоо хоногт Хүний эрхийн комиссын дэд хороог хуралдуулахаар болж байна. Энх цагт цэргийн алба хаагчийн амь нас хохирно гэж байж боломгүй зүйл. Бид нар удаа дараа хэлж сануулж байгаа. Дэндүү харамсалтай юм. Цэргийн анги нэгтгэлүүд дээр хүний эрхийн комиссынхон ажиллах ёстой. Тодорхой нөхцөл байдлыг тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй бол тохиолдол бүрт дуугай байж болохгүй. Хүн амьд явах хэрэгтэй. Гэтэл хүнд хэрцгийгээр хандаж байхад дуугай байж болохгүй ээ" гэв. 

Энх цагт цэргийн алба хаагчийн амь нас хохирно гэж байж боломгүй зүйл. Бид нар удаа дараа хэлж сануулж байгаа. Дэндүү харамсалтай юм. Цэргийн анги нэгтгэлүүд дээр хүний эрхийн комиссынхон ажиллах ёстой. Тодорхой нөхцөл байдлыг тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй бол тохиолдол бүрт дуугай байж болохгүй. Хүнд хэрцгийгээр хандаж байхад дуугай байж болохгүй.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.