| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт халдварын тохиолдол 94-т хүрчээ

Сүүлийн 24 цагийн байдлаар 15 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт тохиолдол 94 боллоо. Шинээр нэмэгдсэн тохиолдлууд бүгд өмнөх өвчлөлийн гэрийн болон тусгаарлалтын байрнаас илэрсэн байна. 
Сайн мэдээ эмчлэн тусгаарлах байрнаас 14 иргэн эмчлэгдэж эдгээд гэрийн тусгаарлалтанд шилжин гарч байгаа бол ажиглан тусгаарлах байрнаас 13 хүн гарсан байна.
УОК-оос хязгаарласнаас бусад үйл ажиллагааг нэмж хязгаарлахгүй. УОК-оос улс орон даяар хязгаарлахаар болсон нэр бүхий ААНБ-уудыг 4.1-5 хооронд үйл ажиллагаагаа зохицуулах боломж олгон 4.5 өдрийн Даваа гаригаас эхлэн хязгаарлалтыг мөрдүүлнэ.
Хязгаарласнаас бусад үйл ажиллагаа 4.5 өдрөөс оройн 20.00 цаг хүртэл ажиллах боломжтой.
Уул уурхайн ээлж солилт тухайн компаний зохион байгуулалтаар хэвийн үргэлжилнэ.
Газар тариалан, ХАА эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангахаар ажиллаж байгаа болно.
Вакцинжуулалтын ажлыг энэ амралтын өдрүүдэд томоохон худалдаа үйлчилгээний байгууллагууд, хүнсний түгээлт, тээвэрлэлт, махны худалдаа эрхлэгчид, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд болон ЭМБ-аас гаргасан архаг суурь өвчтөн, ахмадуудыг хамруулах хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Дархан, Буян, Номин,Оргил, Замчин зэрэг томоохон зах худалдааны төвүүд вакцинжуулалттай холбоотой хагас, бүтэн сайнд амарна.
Эмийн сангуудаар худалдаалагдаж буй маскуудыг шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй.Гэхдээ дахин лабораторийн шинжилгээнд хамруулж байна.Хариу 4.4 гарна.
АНХААРУУЛГА
Сүүлийн тохиолдлууд бүгд гэр бүлийн хүрээнд гэрийн ажиглан тусгаарлалтаас илэрч байгаа тул УБ ирсэн, өвчлөлийн ойрын хавьтал, эмнэлгээс гарсан зэрэг гэрийн Ажиглан тусгаарлалтанд байгаа иргэд дэглэмээ хатуу мөрдөнө үү.
Бага насны хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа тул эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулалгүй хүүхдүүдээ гадуур гаргахгүй байх, үйлчилгээний байгууллагууд 18 хүртэл насны хүүхдүүдэд үйлчлэхгүй байхыг хүсье.
Сүүлийн 24 цагийн байдлаар 15 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт тохиолдол 94 боллоо. Шинээр нэмэгдсэн тохиолдлууд бүгд өмнөх өвчлөлийн гэрийн болон тусгаарлалтын байрнаас илэрсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.