| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:Цаашид халдварын тоо 10 дахин нэмэгдэж, 7 хоног тутамд нас баралт бүртгэгдэнэ

Монгол Улсад бүртгэгдэж байгаа коронавирусийн халдвар 24 цагт 400-гаас буурахгүй байна. Энэ тоо цаашид өснө гэдгийг ч албаныхан хэлж байгаа юм.

Өнөөдрийн ЭМЯ болон ХӨСҮТ-ийн мэдээлсэн мэдээллээр сүүлийн 24 цагт 486 хүнээс халдвар илэрсэн бол хоёр хүн халдвараар нас баржээ. Ингэснээр Монгол Улсад ковид 19-өөр нас барсан хүний тоо 10-д хүрээд байна. Тэдний хувьд өндөр настангууд бөгөөд бүгд архаг хууч өвчтэй байжээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр халдварын тоо ирэх зургадугаар сард 10 дахин нэмэгдэнэ. Цаашид 7 хоног тутамд нэг хүн нас барна гэсэн судалгааг гаргажээ. Мөн математик аргачлалаар үзэх юм бол халдварын тоо 600-1000-д хүрнэ гэсэн тооцоолол байгаа юм. 

ХӨСҮТ-ийн мэдээлснээр халдварын тоо ирэх зургадугаар сард 10 дахин нэмэгдэнэ. Цаашид 7 хоног тутамд нэг хүн нас барна гэсэн судалгааг гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.