| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: 486 хүнээс халдвар илэрч, дахин ХОЁР ХҮН НАС БАРЛАА

Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд 11,876 хүнд шинжилгээ хийснээс 486 хүнээс халдвар илэрчээ. Ингээд Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 9327 боллоо. Дээрх тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 484 нь дотоодын халдвар юм. Дотоодын халдвар 8788-д хүрлээ. Бусад 484 тохиолдлын 391 нь Улаанбаатарт, 93 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5216 боллоо. Гэхдээ эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдал хүндэрсээр байгаа бөгөөд өчигдөр дахин хоёр хүн коронавируст халдварын улмаас нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тус хүмүүс 58 настай, 66 настай эмэгтэй хүмүүс байжээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж байгаа юм.

Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд 11,876 хүнд шинжилгээ хийснээс 486 хүнээс халдвар илэрчээ. Ингээд Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 9327 боллоо. Дээрх тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 484 нь дотоодын халдвар юм. Дотоодын халдвар 8788-д хүрлээ. Бусад 484 тохиолдлын 391 нь Улаанбаатарт, 93 нь орон нутагт бүртгэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.