| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Гаднаас зээл аваад л байдаг гэтэл ард иргэддээ ямар вакцин хийгээд байна вэ

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. 

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улс Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад байна.

Энэхүү хөнгөлөлттэй зээлээр Монгол Улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг вакцинжуулалтад хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

Харин энэхүү зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Зээл авах гээд гэрээ соёрхон баталж байна. Үүний зорилго нь вакцин худалдаж авах юм байна. Гэтэл янз бүрийн вакцин хийж эхэллээ. Вакцинжуулалтын хуультай манай улс. ДЭМБ-аар батлагдсан вакциныг бид нар оруулж ирж хийх ёстой. Одоо ямар вакцин яаж хийгээд байна вэ. Энэ нь хуулийнхаа дагуу явж байна. Энэ мөнгөөрөө ямар вакцин авах юм бэ Монголын ард түмэнд хандивын вакцин хийж байна. Хэн зээл өгч хандивлаж байна. Бүхэл бүтэн Засгийн газар УИХ ийм байж болохгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Сангийн сайдаас асуухад хэдэн төгрөгийн үнэ өртэйгтэй ямар вакциныг оруулж ирэх гэж байгаа вэ. 

Хөдөө орон нутагт халдвар их хурдацтай тархаж байна.  Нэн ялангуяа хөдөө орон нутагт вакцинжуулалтын ажлыг эхлүүлмээр байна. Тийм учраас нарийвчилсан төлөвлөгөөг ард иргэд болон гишүүддээ хангах шаардлагатай байна" гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Өмнө нь 26 сая ам.доллар Дэлхийн банкнаас төслийн хүрээнд авсан. Энэ мөнгийг нэмэлтээр авч байгаа. Вакцин шууд худалдан авахад зориулна" гэлээ. 



Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улс Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.