| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Л.Халтар сайдаа, шаардлагатай бол ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр Нийтийн тээврийн газрын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцож шаардлагатай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн алба хаагч нар байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их юм сонсогдоод байгаа шүү" гэлээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой асуудлууд зөндөө гарч ирсэн. Үүнд шинэ Ерөнхий сайд анхаарлаа хандуулж, шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах  ажээ.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн алба хаагч нар байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их юм сонсогдоод байгаа шүү" гэлээ
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.