| | USD/MNT 0₮

Маргаашнаас эхэлж зах худалдааны төв, бусад үйлчилгээний газрууд 20.00 цаг хүртэл ажиллана

Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрийг хүртэл үйлчилгээний газрууд болох ресторан, лоунж, саун, бассейн, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, амралт сувиллын үйл ажиллагааг түр зогсоох, зах худалдааны төв, бусад үйлчилгээний газруудыг 20.00 цаг хүртэл ажиллуулахаар болсон.

Энэ хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг бүх шатны Онцгой комиссын дарга, гишүүдэд үүрэг болгожээ.

Маргаашнаас эхэлж зах худалдааны төв, бусад үйлчилгээний газрууд 20.00 цаг хүртэл ажиллана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.